МУБИС-ийн шинэ оюутнууд тэтгэлгээ гардав

МУБИС-д 2014-2015 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй оюутнууд тэтгэлгийнхээ эрхийн бичгийг өнөөдөр гардлаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноотой өгсөн багш мэргэжлээр суралцах 2000 оюутныг суралцах хугацаанд нь 70-100 хувийн тэтгэлэгт хамруулахаар болсон билээ. Ийнхүү эхний 100 оюутан тэтгэлэгт хамрагдаж байгаа нь энэ юм. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд МУБИС-ийн удирдлагууд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Гантөмөр “Багш болох та бүхэн хүнийг таних чадварт суралцах нь чухал” хэмээн шинэ оюутнуудад хандаж хэлсэн юм. Мөн тус сургууль өндөр оноотой элсэгчдээс сонгон авч магистр зэрэгтэй төгсгөх 4+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг энэ үеэр онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ