Сему группийн захирлын олдохгүй байсан 3 цүнхийг олжээ

Сему группийн экс захирал Ю Бёнг Оний олдохгүй байсан 3 цүнхийг олсноо өнөөдөр Инчон хотын цагдаагийн газраас мэдэгдлээ.

Нэг гэсэн дугаар бүхий аялалын чемодан болон бусад 2 том хар цүнхэнд Ю Бёнг Оний хувийн эд зүйлс болсон цагаан сувд, Mont Blanc брэндийн тансаг, үнэтэй үзэг 30 ширхэг болон үнэт мөнгөн зоосон тэмдэгтүүд, алт, үнэт чулуугаар хийсэн бэлэг дурсгалынзүйлс олдоод байна. Өмнөх удаагийн цүнхнүүдээс гар буу, доллар,евро, ислам хутга, 2 тэрбум 500 сая воноор үнэлэгдэх бэлэн мөнгө зэрэг зүйлс зэрэг олдож байсан байсан юм.
Сему группийн экс захирал Ю Бёнг Он нь эрэн сурвалжлагдаж эхэлсэн даруй зугатаахдаа өөртөө 1-10 хүртэл дугаарласан дээрх цүнхнүүдийг авч явсан гэдэг бөгөөд хамгийн сүүлд олдсон 3 цүнхийг түүний байгуулсан шашны урсгалын нэгэн итгэгчийн гэрээс хурааж аваад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ