Хойд Солонгост хоригдож байгаа АНУ-ын 3 иргэнтэй уулзжээ


Америкийн CNN агентлагийн сурвалжлагчид Хойд Солонгост хоригдож байгаа АНУ-ын 3 иргэнтэй уулзаж ярилцжээ.
Эдгээр нь бүгд тус улсад жуулчлалаар аялж байхдаа хууль бусаар зурагболон видео бичлэг авсан хэрэгт холбогдон хоригдож байгаа бол хамгийн залуу иргэн Паул нь өөрийн биедээ Библийн ном авч явсан хэрэгтээ ял шийтгэл аван хоригдож байна.
Солонгос үндэстэн, Америкийн иргэн Квинет Бэ нь хамгийн удаан хоригдож байгаа бөгөөд тэрээр АНУ-ын Засгийн газар түүнийг хог мэт хаяж байна хэмээн мэдэгдэж, тэднийг аль болох хурдан суллахын тулд төрийн өндөр албан тушаалтныг илгээж, гэрээ хэлэлцээр хийн яаралтай суллаж өгөхийг хүсч байгаагаа мэдэгджээ. Тэдэнд сурвалжлагчтай тус бүр 5 минут ярилцах боломж олгосон юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ