Цэргийн албан хаагчийг хөлдүү бууз идүүлж амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн 06 сард Солонгос улсын нэгэн цэргийн ангид алба хааж байсан байлдагч Юн нь бусад 4 цэрэгтээ зодуулан амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Байлдагч Ун нь хөлдүү бууз идэж байгаад хахаж нас барсан төдийгүй түүнийг бууз идэж байхад нь гэдэс, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөн зодож байсан 4 цэрэгт бусдыг зодож танхайрсан хэргээр 2-3 жилийн ял оноогоод байсан юм.

Гэвч амь насаа алдсан цэргийн гэр бүлийнхэн болон олон тооны хүний эрхийг хамгаалах сайн дурын байгууллагуудын шаардлагын дагуу уг хэргийг дахин шалган үзэхээр болсон Солонгос улсын Батлан Хамгаалах яам, эдгээр 4 цэрэгт хүн амины хэрэг үүсгэн шалгахаар болсноо өнөөдөрмэдэгдлээ. Тэд амь насаа алдсан байлдагчийг өдөр бүр дээрэлхэн зодож байсан нь амь насаа алдахад хүргэсэн гол шалтгаан хэмээн үзэж байгаа ба тэдний энэ байдлыг мэдэж байсан ч арга хэмжээ авч байгаагүй цэргийн албан тушаалтнуудад ч мөн адил зохих ял, шийтгэлийг онооно гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ