Н.Түвшинбаяр: Би муу барилдсан, өөр юу ярих вэ дээ

ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 25-31-ний өдрүүдэд болсон билээ. Манай улс энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алтан медаль, нэг тавдугаар байр эзлэсэн амжилтаар 110 орноос зургадугаар байр эзлэсэн. Тэгвэл дэлхийн аваргад амжилттай оролцсон жүдочид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.

Жүдогийн баг тамирчид “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан. Энэ үеэр сэтгүүлчид Олимпийн алт, мөнгөн медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраас тэмцээний талаар болон өөрийнх нь барилдаан хэрхэн өрнөснийг асуусан юм.

Тэрбээр “Манай баг тамирчид дэлхийн аваргад амжилттай оролцлоо. Г.Болдбаатар маань алтан медаль авсан. Эмэгтэйчүүд багийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Алтан медалын оосроос атгаад алдсан. Та бүхэн харсан байх. Эрэгтэй багийн хувьд сугалаа хатуу таарсан. Эхний тойрогт Японы багтай таараад ялагдсан. Миний хувьд тааруу, муу барилдсан. Өөр юу ярих вэ дээ. Өөртөө бодох зүйл байгаа” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ