ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар 14.25 цагт Монголд газардлаа. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг угтлаа.
ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ