Путин байнга л "уйлдаг"

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад цөөн хэдэн цагийн хэрнээ хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн маш үр дүнтэй айлчлалыг хийгээд буцлаа. Айлчлалын үеэр олны анхаарлыг татсан явдал бол Чингисийн талбай дээр түүнийг угтах ёслолын үеэр Төрийн дуулал эгшиглэж байхад нулимс унагасан гэх асуудал.
Төрийн дуулал эгшиглэж дуустал доош харж, хүндээр амьсгалж, нүдээ хэдэнтээ арчсан нь олны анхаарлыг татаж зарим телевизиээр түүнийг уйлж байна хэмээн тайлбарласан. Тэгвэл В.Путин үнэхээр уйлсан уу. Түүнтэй холбоотой мэдээллүүд, гэрэл зургуудыг ажиглавал нүдэнд нь ус гүйж, цийлэгнэсэн зургууд олон байх аж. Улмаар эрхэмсэг ерөнхийлөгчийн ажлын ачаалал ихдсэн үедээ ядаргааны улмаас ийн нулимс гоожих тохиолдол гардаг гэнэ. Хамгийн сүүлдгэхэд наймдугаар сарын 27-ны өдөр Минск хотноо Украины ерөнхийлөгч Порошенкотой хийх уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурлаар мөн ийм байдал ажиглагджээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр их ядрангуй байдалтай, доош харж, хүндээр амьсгалж, 2-3 удаа санаа алдсан байна. Тухайн үед В.Путиныг бараг уйлах гэж байгаа юм шиг царайтай байсан хэмээн хэвлэлүүд бичсэн байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ