Н.Энхбаярыг Солонгосоос албадан баривчилна

Идүүлж дуусдаггүй бутаар нэрлэгдээд байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт МАХН-ын байрыг АНУ-ын иргэн Г-ээс худалдаж авахдаа нэг сая ам.доллар дутуу төлж, их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тиймээс түүнийг байцаалт өгөхийг шаардсан бичгийг БНСУ руу явуулжээ.
Хэрэв заасан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжлах буюу байгаа газраас нь албадан авчирна гэдгийг хуулийнхан хэлж байна. Дээрхи шаардлагыг биелүүлэхгүй бол хэргийг түр түдгэлзүүлж, эрэн сурвалжлах юм байна.
Н.Энхбаяр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан бөгөөд энэ удаад гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар нотлогдвол “Өршөөл үзүүлэх тухай хууль, уучлал үзүүлэх тухай зарлиг, цагаатгах тогтоол нь зөвхөн нэг удаа үйлчилдэг. Н.Энхбаяр дахин гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол Ерөнхийлөгчийн уучлал үйлчлэхгүй” гэдгийг албаны эх сурвалж хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ