Бяцхан охин оршуулган дээрээ амь оржээ

Филиппины Өмнөд Замбоанга мужийн Аврора хотод нэгэн ер бусын зүйл болжээ. Эмч нарын үхсэн гэж үзсэн гурван настай охин гэнэт өөрийн оршуулган дээр амь орсон гэнэ. Жаахан охины эцэг, эх одоог хүртэл цочролын байдалтай байгаа аж.

Тэр охин бие нь өндөр халуурч хэд хоног гэртээ хэвтжээ. Өвчин түүнийг орхихгүй боллоо гэдгийг ойлгоод аав, ээж нь охиныг эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар охинд үзлэг хийгээд зүрх нь цохилохоо больжээ хэмээн өгүүлэв. Мэргэжилтнүүд охиныг албан ёсоор үхсэнд тооцжээ.

Уй гашууд автсан гэр бүл нь оршуулгын ёслол зохион байгуулав. Газарт өргөхийн өмнө тэдний хөрш бүгдэд салах ёс гүйцэтгэх боломж олгохоор авсны тагийг нээсэн аж. Гэнэт охин толгойгоо хөдөлгөжээ. Болсон үйл явдал дүрс бичлэгт хадгалагдан үлдэв. Аав, ээж нь амилсан охиноо авснаас гаргаад ус уулгасан гэнэ. Дараа нь эмнэлэгт хүргэсэн байна. Өдгөө хүүхэд гэртээ байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ