Оргосон сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр буюу 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 07 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар бүлэглэн оргожээ.

Тэдгээр нь 22-23 насны, хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудын эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ