Явах замаараа ялгаатай дэлхийн хүүхдүүд

Дэлхийн олон сургуульд хичээлийн шинэ жил эхлэж байгаад олон сая хүн баярладаг. Гэвч зарим нь тодруулбал сурагчид өөрсдөө сэтгэл санаагаар унах нь ч бий гэнэ. Гэхдээ тэд зүгээр нэг залхуурдаггүй ба сургуульдаа хүрч очдог зам харгуй хүүхдүүдэд хэцүү санагддагийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Манай гаригийн янз бүрийн нутгийн олон хүүхэд эрдэм боловсролтой болохын тулд ямар ер бусын саадыг давахад хүрдэг нь гэрээсээ сургууль хүрэх ердийн, бараг аюулгүй замаар явж сурсан бидний ой ухаанд ч буухгүй байна. Тийнхүү энэ хүүхдүүдийн өдөр бүр гаргадаг шаргуу, эрэлхэг зоригт зүй ёсоор бахархахаас аргагүйг та бүхэн дараах зургуудаас олж мэднэ.
ЮНЕСКО-гийн мэдээгээр, сүүлийн таван жилд сургуулийн боловсролын хүртээмжийг хангахад ахиц гарах нь удааширчээ. Сургуульд сурах хэвийн нөхцөл байхгүй бүс нутгууд цөөн биш юм. Заримдаа зам харгуй усанд автаж, улмаар хүүхдүүдийн сурч боловсрох замыг бүрэн хаадаг байна. Явах аргагүй, аюултай зам харгуй олон хүүхдийг сургуулиа орхиход хүргэдэг гол шалтгаан болж байна.
Шийдэх асуудал тодорхой бөгөөд зам, гүүр тавьж, автобус унаатай болж, жолооч нарыг хөлслөх хэрэгтэй. Гэвч хөрөнгө мөнгө хомс, байнга байгалийн гамшиг болдгоос хэд хэдэн оронд хүний чухал эрх болох сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байна.
1. Уулын ганц урсгалтай зөргөөр дэлхийн хамгийн алслагдсан сургуульд таван цаг явж хүрдэг зам, Хятад, Гулу тосгон


2. Хятадын өмнөд нутгийн Жанг тосгоны найдваргүй модон шатаар авирч буй сурагчид
3. Гималайн нурууны дотуур байртай сургуульд хүрэх аюултай замаар яваа хүүхдүүд, Энэтхэг, Жамму Кашмир муж улс, Занскар тосгон
4. Хашлага муутай, эвдэрхий шахуу гүүрээр гарч яваа сурагчид, Индонез, Лебаз тосгон
5. Энэ хүүхдүүд Рио-Негро голын дээгүүр дөрвөн зуун метрийн өндөрт ган кабелиар “нисч”, сургуульдаа хүрдэг байна, Колумб улс
6.Каноэ завиар л сургуульдаа хүрч болно, Индонези, Ризу тосгон
7. Модны үндсээр барьсан гүүрээр ой дундуур сургуульдаа яваа хүүхдүүд, Энэтхэг
8. Одос үхрээр сургуульдаа яваа охин, Мьянма (хуучин Бирм)
9. Сурагчдын суусан сургуулийн “түктүк” (машин-тэрэг), Энэтхэг, Бельданга хот
10. Цас орсон хальтаргаатай гүүрээр сургуульдаа явахад хүрдэг, Хятад, Сычуань муж, Дузяньянь хот
11. Модон онгоцны дээр зогсон сургуульдаа явж байгаа хүүхдүүд, Индонез, Пангуруран тосгон
12. XVI зууны бэхлэлт цайзын ханаар банзан дээгүүр дэнжигнэн яваа эмэгтэй сурагчид, Шри-ланка улс
13. Завиар сургуульдаа яваа сурагчид,Энэтхэг, Карела хот
14. Тэргэн дээр суугаад харьж яваа сурагчид, Энэтхэг, Дели хот
15. Хулсан салаар Сигеранг голыг гатлаж байгаа сурагчид, Индонез, Силаргкап тосгон
16. Уулын зөргөөр дотуур байртай сургуульд хүрдэг 160 км замын хэсэг, Хятад, Пили тосгон
17. Гучин метрийн өндөрт дүүжин татлагаар Паданг голоор гарч буй сурагчид, Индонез, Суматра арал

18. Машины хийлсэн дотуур хаймараар гол гарч байгаа бага сургуулийн сурагчид, Филиппин, Ризал муж



СЭТГЭГДЭЛ БИЧИХ