Хамгийн дур булаам жүжигчин Скарлет Йохансон ээж болов

Холливудын нэрт жүжигчин Скарлетт Йоханссон охин төрүүлж, түүндээ Роза гэсэн нэр өгчээ.29 настай Йоханссон болон хүүхдийн бие сайн байгаа гэнэ. Жүжигчин болон түүний сүйт хархүү Ромен Дориак хоёр охиноо хэвлэлийнхнээс нуух бодолтой байгааг мэдээлж байна.

Йоханссон, Дориак хоёр 2013 оны есдүгээр сард сүй тавьцгаасан юм. Йоханссон 2008-2011 онд Канадын жүжигчин Райн Рейнольдстай сууж байжээ.Америкийн “Esquire” сэтгүүл Скарлетыг “хамгийн дур булаам бүсгүйгээр” нэг бус удаа тодруулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ