Эрдэмтэд дэлхийн бүх нуурыг тоолжээ

Швед, Эстоны эрдэмтэд манай гаригийн бүх нуурыг тоолж, нийтдээ 117 сая орчим нуур байгааг тогтоожээ. Нуур дэлхийн гадаргуугийн бараг 4 хувийг эзлэж байна (Гренланд, Антарктидын мөсөн доорхи нууруудыг тооцоогүй).

Нууруудын эргийн нийт урт нь эквадорын уртаас 250 дахин их ажээ. Энэ тоо нь өмнө нь гаргасан тооноос нэлээд ялгаатай байна гэж Уппсалын их сургуулийн хэвлэлд зориулсан мэдээнд дурджээ.

Профессор Ларс Транвик наад зах нь 0,2 га талбайтай (хөлбөмбөгийн талбайн барагцаалвал дөрөвний нэг) бүх нуурыг хиймэл дагуулын зургаас эрж олох боломж олгож буй арга боловсруулсан байна. Түрүүнд нь эрдэмтэд тухайн газар юмуу тусдаа бүс нутгуудаас авсан мэдээг л нэгтгэн, нууруудыг тоолж байжээ.

Усны гадаргууг хүрээлэн байгаа ургамал, манан, уул нуруудын сүүдэр болон нууртай эндүүрч болох бусад объектоос ялгах программд суралцах нь бүхнээс хэцүү байжээ. Усанд агуулагдаж буй органик бодисуудын найрлагын өөрчлөлтийг судлаж буй “Усны өнгө” төслийн хүрээнд ийнхүү нууруудыг тоолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ