Осолд ороод хятадаар ”хэлд оржээ”
Австралийн нэгэн залуу айхтар осолдоод долоо хоногийн дараа ухаан орохдоо хятадаар яриад эхэлжээ. Өмнө нь тэр хятад хэл огт мэддэггүй байсан гэнэ. 22 настай Бен Мак-Магон гэдэг тэр залуу аймшигтай осолд орсон бөгөөд комын байдалтай байв. Ухаан ороод тэр залуу сувилагчтай хятад хэлээр ярьж эхлэв.
Эцэг, эх нь үүнийг мэдээд итгэж чадаагүй аж. Учир нь, тэдний хүү хэзээ ч хятад хэлээр ярьж байгаагүй, сурахыг оролдсон ч амжилт олоогүй байна. Гэхдээ удалгүй мань залуу төрөлх англи хэлээ санажээ. Өдгөө Бен Хятадын Шанхай хотод очиж суурьшсан бөгөөд тэнд хятад хэлийг идэвхийлэн сурахаар шийдсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ