4500 морь алхаж байсныг бодвол, 4500 Монгол залуу урагш алхаж байгаа нь чухал

"Creative Club" нь сайн дурын санаачлагаар байгуулагдсан "Limited Membership Club" юм. Ажил хэрэгч хүмүүс, албан байгууллага компаниудад Пи-Ар-ын болон бусад зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг бүтээлч Creative нэгдлийн гишүүдийн ээлжит уулзалт боллоо. Тэд энэ удаад “Улс төрд шинэ манлайлагч” төслийн талаар санал бодлоо солилцсоныг товчлон хүргэж байна.
Д.ГАНБОЛД
“G entertainment” студийн захирал,"Creative Club"-ын гишүүн
Миний бие “Креатив” клубын гишүүний хувьд болон UBS телевизийн урилгаарнийгэмд хандсан төслийн продюссороор ажиллаж байна. Олон ургальч үзэл бодол шингээнярилцахын тулд энэ нийгмийн хөгжилдчиглэсэн төслийн талаар санал бодлоо хуваалцъя хэмээн бодлоо. Шинэ үеийнхнийг тодруулан гаргаж ирэх ньэнэ төслийн гол зорилго. Та бүхэн төслийн чиглэлээр өөрсдийн үзэл бодлоо хуваалцаач гэж хүсч байна.
Л.АРИУНБАТ
“Аригу” студийн захирал , "Creative Club"-ын гишүүн
Залуучуудын үзэл бодлыг олон нийтэд хүргэх нь нилээд төвөгтэй ажил юм шиг байна, одоо харахад. Ангийн даргыг ангийнхан нь сонсдог. Харин багийн хурал дээр нийгмийн асуудлыг хөндөж байгаа залууг сонсох хүн барагтай бол байхгүй. Залуучууд ч энэ үйл явцаас холбайна. Төслийнмөн чанар ньзалууст үгээ хэлэх эрх өгч байна. Энэ болүнэхээр том боломж. Залуучуудаа сонсох цаг болжээ. Энэ нэвтрүүлгийн нөгөө нэр бол энэ юм байна гэж би бодлоо.
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
Хүн амын гуравны хоёрыг эзэлж байгаа хүүхэд залуусын дуу хоолой, санал санаачилга, хүсэл мөрөөдөл нь төрийн бодлого үйл ажиллагаанд орж өгөхгүй байна. Тэгэхээр энэ төсөлд орж шалгараад гарч ирэх хүмүүс бол азтай. Гэхдээ улс төр бялуу, шоколад шигамттай гэж гэнэн мөрөөдөмтгий байдлаар хандаж болохгүй. Энэ бол хэцүү амаргүй хувь тавилан. Үүнийгдаван туулна гэсэн итгэл сэтгэлтэй хүмүүс ороосой. Төслийнхувьд үнэхээр сонирхолтой бас хэрэгцээтэй. Үүнийг даваад гарчихвал насны залуу, аавын бийд юм үзэхтом завшаан.
С.ЦОГТБАЯР
СГЗ, шог зураач, "Creative Club"-ын гишүүн
Хүн амын бүтцийг суварга хэлбэрийн графикаар харуулахад манай улсын хувьд маш зөв байдаг. Тодруулбал, нийгмийн бүтээлч хэсэг нь ямагт өсч, халамж шаардсан хэсэг нь бага байна. Гэвч олонх нь мөртлөө эрхээ эдэлж чадахгүй байна. Үүний шалтгаан бол амьдарч байгаа орчноо нийгмээ улс төрийг сонирхохгүй байна. Мэдээлэл өгөөд байгаа хэлбэрүүд нь оновчтой тэдэнд сонирхолтой биш байгаа учраас энэ төслийг хийх шаардлагатай болсон болов уу. Тэр залуучууд өөрсдөө сэдэлтэй байж үүнд орохыг хүсч, өөрсдийнхөө үзэл бодол,эрх ашгийг хамгаалж байж залуучуудын талаарх нийгмийн бодлого зөв явна. Тийм болохоор нөгөө бие даан нэр дэвшигч шиг нийгэмд оролцох боломжийг олгож байгаа нь олзуурхууштай.
С.ЦАЦРАЛТ
“Гамма” агентлагийн захирал, "Creative Club"-ын гишүүн
Миний бодлоор энэ зуугаад залуус оролцож байгаа нэвтрүүлэг гэхээс илүүтэйзурагтаар энэ хэдэн залуусыг үзэж байгаа хүмүүс бас боловсорно. Улстөрч хүн яаж ажиллаж,яаж амьдарч үр дүнд хүрдэг вэ гэдгийг харуулна. Залуучуудад хийж бүтээж, ялж дийлж, бусдыг манлайлжараасаа дагуулдаг лидер байя гэх юм бол ийм юм судалж, сурч, мэдэх хэрэгтэй гэдгийгэдгээр залуусаар харуулан дараа дараагийн олон залууст үлгэр жишээ болох нэвтрүүлэг болно гэж найдаж байгаа.
С.МЯГМАР
“Боролдой” студийн захирал, "Creative Club"-ын гишүүн
Энэ нэвтрүүлгийн үр дүн бол энэ хэцүү замаар яаж улстөрч болж төлөвших гэдэг үйл явцыг харуулж, хэр баргийн хүн ийшээ савчаад орчихдоггүй. Морин тэргэн дээр гараад хоёр үг хэлээд орчихож бас болдоггүй юм байна. Нэг жагсаал хийгээд төмөр нүдэхэд улстөрч болдоггүй гэдгийг ойлгох байх л даа.
С.ЦОГТБАЯР
СГЗ, шог зураач, "Creative Club"-ын гишүүн
Баабарын хэлдгээр хуучин хүмүүс халаагаа өгсний дараа шинэ нийгэм үүснэ гэж ярьдаг. Энэ хуучин хүмүүсийг даган нам дагаж, улс төрдорж ирж байгаа тэр залуус хордож орж ирж байна. Тэгэхээр бид эрүүл гарц нээе. Тэр хордсон хуучирсан өөрчлөгдөх аргагүй болсон, тэднийг дагасан хэсэг бүлэг хүн бус зөв юм бодсон, боловсролтой хүмүүсийг нийгэмд гарч ирэх шийдвэр гаргах түвшиндойртуулах шинэ суваг байж болох юм гэдэг л санаа болохоос бишэцсийн зорилго бол ямар нэг улстөрч бэлдэх биш юм. Магадгүй нам дагаагүйгээсээ шударга зангаасаа болоод улс төрд оролцох боломжгүй байсан хүмүүсийг гаргаад ирвэл энэ нэвтрүүлгийн гол үр дүн болно.
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
Залуу хүн улс төрд орж ирэхэд хэний кранаар татуулсан бэ, ямар цахилгаан шатанд суусан бэ гэдэг. Тэгэхээр энэ “Улс төрд шинэ манлайлагч”төсөлд оролцоод цахилгаан шатгүйгээр өөрөө алхаадмацаад тэмцээд, бор зүрхээрээ босч өндийгөөд ирсэн гэж ам бардам хэлэх юм. Одоо энэ төсөлд оролцож байгаа залуус болүнэхээр азтай.
Д.ГАНБОЛД
“G entertainment” студийн захирал,"Creative Club"-ын гишүүн
UBS телевизийн төслүүдийг харахад шагнал бол дандаа боловсрол оюуны чиглэл рүү хандуулсан байдаг. Энэ төсөлд оролцсон залуучууд маань үнэхээр их боломж нээгдэж байгаа. Зохион байгуулагчид маань ярилцаж байгаад EBI хүрээлэнд санал тавьсан. Энэ төслийн шагналын хэсгийг зохион байгуулж дэмжье гэсэн. Энэ маань залууст энэ чиглэлээр цааш дэвшиж боловсроход бас нэг гарц болж байгаа юм.
С.МЯГМАР
“Боролдой” студийн захирал, "Creative Club"-ын гишүүн
Сургалт их чухал. 90 хүнээс 30 сайныг нь шигшиж авахын тулд сургаж байгаа шүү дээ. Тэр сургалт бол зүгээр нэг ном унших биш юм байна лээ. Улс төрийн ухаан, имиж босгох бүтээх, тэр бүү хэл биеийн хэлний хичээл хүртэл орох юм. Тийм учраас энэ бол нийгмийг бүхэлд нь хамарсан иргэний улс төрийн боловсрол юм.
Ж.БУД-ЭРДЭНЭ
“Анри медиа” компаний захирал,"Creative Club"-ын гишүүн
Залуучуудын хувьд асар том боломж. Өөрийгөө таних, өөрийгөө бусдад нээх сурах суралцах тэгш шударга өрсөлдөөн өргөн боломжолгож байгаагаараа шинэлэг төсөл юм. Төсөл дуусаад энэ оролцогчид өөрчлөгдөж чадсан бол энэ үнэ цэнэ нь байгаасай. Энэ талаар миний ойлгож байгаагаар зөвхөн улстөрч биш, магадгүй ерөөсөө л манай Монголын XXI зууны иргэний манлайлагч нарыгтөрүүлж байна гэж ойлгож байна. XXIзууны Монголын хөгжил... гэдэг сэдвээр энэ бүхэн явах болов уу. Бид өнөөдөр хэн билээ, яах ёстой вэ гэдэгт шийдэл эрэлхийлэх болов уу.
С.МЯГМАР
“Боролдой” студийн захирал, "Creative Club"-ын гишүүн
Зөвхөн улс төр биш нийгмийн бүх салбарт байгаа манлайлагчдыг гаргаж ирэх юм. Манлайлагч хүн явсаар байгаад шийдвэр гаргах түвшинд очдог. Тийм учраас энэ төсөл нийгмийн бүх салбарыг хамран тэр оюун ухааныг нэгтгэж байгаа том ажил юм.
Д.ГАНБОЛД
“G entertainment” студийн захирал,"Creative Club"-ын гишүүн
Орон нутагт явж байхад залуучууд нь зохион байгуулалтад орсон сум, аймаг хороо байна. Тэр нь тухайн орон нутагтаа нийгмийн нэлээд идэвхтэй хэсэг нь ийм зүйлд орж байна. Түүнээс биш хүнийг хүчээр чирч оруулахгүй. Өөрөө дэмжиж, өөрсдөө нэгдэж байж залуус маань ийм үйл ажиллагаанд хамрагдаж байна. Сурвалжлагаар мэдээлэл бэлтгээд явж байхад залууст оролцох сонирхол байна. Жишээлбэл, хорооны засаг дарга хийж байгаа залуу орох сонирхолтой байна. Гэтэл тэр залуу төрийн алба хашиж байгаа учраас хаяад орж чадахгүй. Гэтэл зарим залуус намын харьяалалтай учраас аль нэг намын захиалга юм биш үү гэсэн хардалт. Энэ залууст бас нэг хориг саад болж байна. Суманд байгаа өөрийгөө нэр дэвшүүлж байгаа залуу маань тэр сумандаа л байх сонирхолтой, сумандаа сонгогдоод ажиллах сонирхолтой байна. Тэгэхээр тэр залуучуудад боломж байна гэж би хараад байна.
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
Санаа бодол бол өөрөө зах зээл юм. Санаа бодлын зах зээл дээр ямар шалгуурууд сонгогдоход хамгийн хүчтэй нөлөөлөх вэ? Тухайн улс төрчийн ямар шинж чанар хамгийн сайн зарагддаг вэ гэдэг их чухал. Яг үнэндээ бол тэр гэхийн тэмдэг байхгүй. Гадаадад сурч төгссөн хүн илүү амжилт гаргана гэсэн ямар ч давуу тал тийм юм байхгүй. Үүний оронд нутаг орныхоо асуудлыг сайн мэддэг юмыг яаж үзэж байгаа зэрэг нь хуурай хөндий гадаад нэр томъёотой мэдлэг боловсролоос илүү үнэлэгдэх нь бий. Ер нь юмыг яаж үзэж байгаагаас хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл ард түмний сонголтоо хийдэг шалгуур талаас ньхарвал амьдралд илүү ойрхон болно.
Л.АРИУНБАТ
“Аригу” студийн захирал , "Creative Club"-ын гишүүн
Нэвтрүүлгээр үзвэл энэ өөрөө их хүнд сэдэв. Авьяасыг шалгаруулъя гэвэл энэ мэдээж сонирхолтой. Ямар ч нэвтрүүлгийгUBS телевиз сонирхолтой хийж чаддаг. Улс төрийн талаар гэхээр би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр чадвар, өөрийгөө илэрхийлэх ойлгуулах, хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргаж байгаа байдлыг үзүүлэх тодорхой шалгуурууд бий байх. Түрүүн хэллээ сумын олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар ажлуудыгсудалгаа, үнэлгээтэй хийх юмуу? Тэрнээс биш зүгээр л сумаа төлөөлж байна гээдхамаагүй юм ярих уу? Энэ талаас нь шүүлтүүр нь зөв байгаасай
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
Улс төрийн манлайлагч гэхээр бусад салбарын манлайлагчаас тусдаа шал өөр үүлдэр угсааны хүн юм шиг хол хөндий зааг ялгаа бол байхгүй шүү дээ. Ер нь манлайлагч хүн ямар чадвартай байх юм бэ гэхээр үргэлж шинийг санаачилдаг, хоёрдугаарт байнгын дагалдагчтай байдаг, гуравдугаарт цаг үеийн мэдрэмж өөрчлөгдөх шинэчлэгдэх мэдрэмж хурдгээд ийм гурав дөрвөн авьяас чадвар заавал байх ёстой. Бизнесийн салбарт ч мөн ялгаагүй.
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
Би шударга гэж хашхираад байх бус шудрага бус зүйлсийг хараад санаа зовж шаналж байгаа хүн л үнэлэгдэж байх жишээтэй. Дөрвөн диплом харуулаад боловсролтой гэж тооцогдохгүй нарийн яривал нүдний шил зүүчихвэл дөрвөн дипломноос ч илүү үнэмшил төрүүлж байж магадгүй. Энэ төслийн далимд ерэн баатрын дууль гэдэг шиг ерэн баатар гараад , дараа нь цасчихэр ба гучин баатар гэдэг шиг Монголын Улс төрийн армид бас нэг шинэ элитийн батальон, улс төрчдийн салаа цэрэг гараад ирэх юм бол энэ төслийн үр дүн.
С.ЦОГТБАЯР
СГЗ, шог зураач, "Creative Club"-ын гишүүн
Нэвтрүүлгийн явц дунд хуулинд өөрчлөлт оруулна гэж байгаа. Хамтарч хэлэлцээд өөрчлөлт оруулна гэдэг бол үнэхээр бодитойүр дүн. Хэлэлцэж байгаа улсын их хурлын гишүүд, ажлын хэсэгтэй хамтраад тэр хуулинд өөрчлөлт оруулах боломж байна гэдэгбас л шагналтай зүйрлэхүйц юм. Янз бүрийн төвшнөөс ирсэн залуус гарааны ижил нөхцөлөөс өрсөлдөх тухайд бол, жишээлбэл, сайн хүн байж болно, шударга, санаачлагатай, идэвхтэй байж болно. Орон нутагтаа нэртэй байж болно. Тэр хүнд дутуу байгаа чадваруудыг нөхөх боломжийг энэ төсөл олгосон. Өөрөөр хэлбэл 90 хүнийг сонгоод Удирдлагын академид сургая гэж байна. Тэр хүн хөдөө орон нутагт өссөний төлөөсөнд цэгцтэй боловсрол олж авч амжаагүй байж болно. Хэлний, удирдахуйн ухааны боловсрол өгөх боломжоор хангаж байна. Богино хугацаанд үр дүнтэй боловсрол олгохыг энэ төсөл бас зорьж байна.
Л.АРИУНБАТ
“Аригу” студийн захирал , "Creative Club"-ын гишүүн
Бид оюун санааны нээлттэй зах зээлийн шоу хийж байна. Энд тэр хүмүүс өрсөлдөж байна гэдгээ давхар өөрсдөө бас ухамсарлах хэрэгтэй л юм байна л даа. Биеэ авч явах, манлайлах гээд бүх талын чадварыг нээж байгаагаараа энэ их сонирхолтой нэвтрүүлэг. Энд шалгарвал нэлээд шилдэг байх шалгуурын нэг давааг давах боломж харагдаж байна.
Ж.БУД-ЭРДЭНЭ
“Анри медиа” компаний захирал,"Creative Club"-ын гишүүн
Энэ төсөл амжилттай болвол өнөөдрийн байгаа бохир улс төрийг цэвэршүүлэх эхний том алхам гэж би ойлгож байна. Энэ төсөл дуусахад 30 шилдэг санаа хэрэгжих нь байна. Энэ санаанууд жижгээс том, орон нутгаас олон улсын хэмжээнддалайцтай байж болно.
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
Энэ шилдэг гуч л шилдэг гэсэн хатуу зүйл биш. Үүнийг хожмын үйл хэрэг, улс төрийн хувь заяа өөрийнх нь аз, нийгэм улс төрийн тохироо, цаг хугацаа харуулах бизээ. Эцсийн дүндээ энд оролцож байгаа 4500 оролцогч бүгд аавын хүү, ээжийн охидууд,Монголын улс төрд шинээр орж ирж байгаа давалгаа юм.
Д.ЭРДЭМБИЛЭГ
УГЗ зураач, “Why not” студийн захирал, Creative Club"-ын гишүүн
Найзууд нь орж байна, нутгийнхан нь орж байна. Тэгэхээр дараагийн сонгууль илүү үр дүнтэй болох нь энэ төслийн гол үр дүн байх.
С.МЯГМАР
“Боролдой” студийн захирал, "Creative Club"-ын гишүүн
Тэр эсээ бичээд орж ирж байгаа оролцогчид бол маш зоригтой залуус. Тэд улстөрч болъё гэжбодоогүй тэд сумандаа амьдралаа сайжруулъя, арай өөрөөр амьдаръя гэсэн агуу сайхан чин сэтгэл байгаа учраас гайхалтай сайхан залуус юм. Амжилт хүсье!
Л.БОЛДХУЯГ
“Шүүдэр” продакшны захирал,"Creative Club"-ын гишүүн
4500 морь алхаж байсныг бодвол, 4500 Монгол залуу урагш алхаж байгаа нь хамгийн чухал юм.
Б.ОТГОН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ