Одессын барби бүсгүйг тэрбумтнууд булаалдаж зодолджээ

Өөрийнхөө бие махбодийг мэс заслын аргаар өөрчлүүлж хувирсан барби хүмүүсийн дундаас Украины Одесс хотноо оршин суудаг Валерия Луканова буюу олны нэрлэж заншсанаар Одессийн барби хамгийн алдартай нь.

Хааяа нүцгэн зургаа авахуулж, олон нийтэд цацаж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан янз бүрийн этгээд үг үйлдэл гаргах зэргээр алдартай түүнийг амьд барбинууд дотроос хамгийн секси, халуухан нь ч гэдэг.

Тэгвэл хаа газрын баячууд болсон хойно сайхан бүсгүйчүүдийн араас гүйдэг учир Валерия Луканова ч бас залхдаг бололтой. Түүнийг Одессын шөнийн цэнгээний клубт найзуудтайгаа үйлчлүүлж байхад нь Украиндаа нэлээд томд тооцогддог баян залуус булаацалдаж зодоон хийсэн нь шар хэвлэлийн бай болжээ.

Залуус бүгд л тэрбумтнууд бөгөөд өөрсдийнхөө нэрийг ихэд нууцлаж байгаа гэнэ. Харин тийм зүйл болсныг Луканова өөрөө батласан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ