Драмын театр алаг нүдэн Д.Ганцэцэгийгээ яагаад алдчихав...

УДЭТ “алаг нүдэн” хоёр Ганцэцэгтэй байсан цаг саяхан. Гэтэл бага Д.Ганцэцэг болон жүжигчин Т.Хулан хоёр театраасаа гарсан талаар мэдээлэл гадуур таржээ.
Том Д.Ганцэцэгийг нь “Жинжиймаа” киноны дүрээр нь андахгүй бөгөөд өнгөрсөн жил У.Уранчимэг, А.Ганчимэгийн хамтаар театраасаа өрх тусгаарлаж, өөрсдөө продакшн байгуулан кино хийцгээж, өдгөө хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авсан байгаа юм.
Харин “жижиг” Д.Ганцэцэгийг “Сарны нулимс”, “Аравт” киноны дүрээр нь үзэгчид андахгүй сайн мэднэ. Түүний хувьд яагаад театраасаа гарав гэдэг нууц хэвээрээ байгаа бөгөөд энэ талаар ам нээхгүй байгаа гэнэ.
Тэрбээр “Би анх ажил, амьдралаа энэ ягаан театртай холбосон. Энэ театрт олон мундаг жүжигчдээсээ суралцаж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг.
Хэн дуртай чадалтай нь энэ театрт орчихож чаддаггүй, тийм л өндөр босго шалгууртай газарт орсондоо би баярлаж, ахмад үеийн жүжигчдээ хүндэлж, хайрлаж явдаг. Тиймээс би энэ театраасаа явахгүй ээ” хэмээж байсан жүжигчин бүсгүй юуны учир гарах болсон шалтгаан нь нууц байна.
Театрын цалин мөнгө тааруухан байдаг болохоор цалин хөлс өндөртэй продакшинд орж ажиллах санал аваад гарав уу, эсвэл өөр шалтгаан байсан уу гэдэгт эргэлзэх хүмүүс олон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ