Ц.Элбэгдорж: Бат-Үүлээ юун буруу үрүүлтэй машин бэ

Өнөөдөр “Онч үгс” номын нээлт “Интерном”их дэлгүүрт боллоо. Номын нээлтийн зурагт хуудаст бичсэн “Бат-Үүлээ юун буруу үрүүлтэй машин бэ?” гэсэн өгүүлбэр олны анхаарал татаж байв. Доор нь номын нэрийг хадсан харагдлаа. Энэхүү номыг “Хөгжил танхим”-ийн залуус бүтээснээ ярив. Номын зохиогчид “Бидний олонх үгийн урлагийг шимтэн сонирхдог. Энэ сэдэл, сонирхол биднийг дуудаж, эл номыг бүтээхэд хүргэсэн билээ. Өөрөөр хэлбэл, хорь гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, уншсан лекцээс ончийг нь түүвэрлэн авсан гэхэд болно” гэв. Номонд ашигласан зургуудыг түүний хувийн архиваас авснаа ч хэлэв. Номын үнэ харьцангуй хямд буюу ердөө л 5000 төгрөг юм байна. Идэвхтэй, эрэлхийлэлтэй, сониуч, самбаатай залуусын сэтгэл зүрхээр бүтсэн номыг нэг сөхөөд харчихад гэмгүй санагдлаа.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ