Улаанбаатарт 13-15 хэм дулаан

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2014 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод монголын тал нутгаар 26-31 градус, баруун зүгийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ