Оргосон этгээдүүдийн талаар мэдээлэл өгвөл сая төгрөгөөр шагнана

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-ний өдрийн өглөөний 07.00 цагийн орчимд хоригдогч Э.Гантөмөр, Б.Амарсайхан нар бүлэглэн оргосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл оргодлуудыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн оргосон этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгөөр урамшуулах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ