Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсч, ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнодын талаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхизүүн өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Тавдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төвийн ихэнх нутгаар, 13-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 12-нд төв болон говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, баруун болон зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ