Украинд үйлдвэрлэсэн амттанг Орост хориглолоо

Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албанаас Орост ямар нэг бүтээгдэхүүн оруулахад тавьсан хоригийг улс төрийн далд санаатай гэж үзэх хэрэггүй, эрх зүйн хүрээнд л энэ бүх хоригийг тавьж байгаа юм гэж ОХУ-ын улсын думийн Үндсэн хуулийн хорооны тэргүүний орлогч Вадим Соловьев үзэж байна.
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба Украинд үйлдвэрлэсэн амттаны бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутагт оруулахыг баасан гаригаас зогсоохоор шийдвэрлэсэн юм.
Энэ нь “Конти”, “АВК” компанид хамаарах бөгөөд эдгээр компани хэрэглэгчдийг эрхийг хамгаалах талын хууль тогтоомжийг зөрчжээ.
Бидэндтааруухан дарс, тийм ч чанартай биш ус, муу бүтээгдэхүүнүүд нийлүүлж байсан...Стандарт хийгээд тохиролцоонд нийцэхгүй байгаа тийм бүтээгдэхүүнийг оруулахыг бид хориглодог гэж депутат онцлон тэмдэглэжээ.
Энэ арга хэмжээ нь нэг талаас оросын зах зээлийг хамгаалж, нөгөө талаас үйлдвэрчлэгчдэд өөрсдөд нь сануулга болж байгаа юм гэж Соловьев хэлсэн байна.
“Тухайн үед гүржийн дарсанд хориг тавьсны дараа тэнд төрийн түвшинд арга хэмжээ авч байсан юм” гэж тэр тэмдэглэжээ.
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба сүүлийн саруудад Орост Украины жимс-ногооны бүтээгдэхүүн, лаазласан загасны мах, түүнчлэн шүүс; Оросын хөдөө аж ахуйн хяналтын алба гар тээш, ачаа, илгээмжээр Украины ургамлын бүтээгдэхүүн, бүх сүүн бүтээгдэхүүн, шар буурцаг, наран цэцгийн тос, эрдэншишийн гурил оруулахыг хориглосон юм.
Энэ хоёр алба эдгээр бараа чанарын шаардлага хангахгүй байгааг дурджээ. Үүнээс гадна, Орост Украинаас гахайн мах, хүнсний төмс оруулахыг бас хориглож байгаа юм.
2013 онд Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба Украины одоогийн ерөнхийлөгч Петр Порошенкогийн “Roshen” компанийн чихрийг Орост оруулахыг хориглосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ