А.Хишигдалай: Намайг тоглолт хийвэл үзэх хүн байна уу

Анх “Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлж, шилдгийн шилдгээр өргөмжлөгдсөн уран бүтээлч бол А.Хишигдалай.
Өвөрмөц хоолойтой тэрбээр сүүлийн үед нэлээд хөдөлмөрлөж шинэ уран бүтээлүүдээ өлгийдсөөр байгаа. Тэгвэл дуучин бүсгүй бие даасан тоглолтоо хийх бодолтой байгаа аж. Гэхдээ тэрбээр фенүүдээсээ өөрийнх нь тоглолтыг үзэх эсэхийг асуугаад авав.
Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За сайн байцгаана уу манайхаан. Намайг ойрын үед бяцхан тоглолт хийвэл үзэх хүн байна уу? 100 хувь амьд хөгжимтэй, амьд тоглолт хийх санаа байна. Тэгээд та бүхний санал хүсэлтийг сонсохыг хүслээ” хэмээн бичжээ.
Харин түүний хүсэлтийн хариуд фенүүд нь тоглолтыг нь заавал үзнэ, тоглолт хийгээрэй хэмээн урам өгсөн харагдана лээ. Тэгэхээр тун удахгүй А.Хишигдалай бие даасан тоглолтоо өргөн барих бололтой.
Б.МӨНХЖИН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ