Ганбууш нижгэр хуримын зар дуулгана

"Төгс эмэгтэй" болсонГанбууш олон мэс засалд орж, амь насаараа дэнчин тавьсны эцэст 60 насандаа эмэгтэй болсон.
Тэрээр гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болох жаргал л хамгийн аз жаргал гэдэг. Тэрээр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Эмэгтэй л хүн юм чинь сайхан хайр дурлалтай учраад түүнийхээ гараас хөтлөөд цагаан даашинз өмсөн хуримын ордонд гэрлэхийг хүсэлгүй яах вэ.
Хүний амьдралын утга учир элэг бүтэн амьдрал, үр хүүхэд, гэр бүлийн аз жаргал шүү дээ. Хүүхдийнхээ нусыг арчаад, нөхөртөө хоол хийгээд зогсч байхыг хүсэхгүй эмэгтэй хүн энэ дэлхий дээр байхгүй биз. Ийм жаргал хүн бүрт гүйгээд ирдэг ч юм биш.
Хүүхдээ дундаа хөтлөөд нөхөртэйгөө алхаж байгаагаар ирээдүйн амьдралаа төсөөлдөг. “Нөгөө эмгэн чинь борлогдчихож” гэж шуугихаар Монголыг доргиосон нижгэр сайхан хурим хиймээр л байна шүү. Тэгвэл хүн болж төрсний миний хэрэг гарч аз жаргал цогцолно." хэмээжээ.
Гандан бууршгүй Ганбууш хатагтай тун удахгүй хуримын зар тараах нь ээ.
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ