Хангай, Хэнтий, Хөвсгөлийн бүсэд үндэсний парк байгуулна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БОНХ-ийн сайд С.Оюунд “Багалийн нөөцийн үндэсний парк байгуулах тухай” зөвлөмж гардууллаа.
Энэ зөвлөмжид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онц санаачилсан хөтөлбөрүүдийг тусгасан байна.
Тухайлбал, Монгол орны ой, цэнгэг усны эх үүсвэр болох Хангай, Хэнтий, Хөвсгөлийн бүс нутагт байгалийн нөөцийн үндэсний парк байгуулан, унаган төрхөөр нь хамгаалах санаачилга гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид оруулжээ.
Үүнээс гадна дээрх бүс нутгийг улсын нөөцөд авч, парк байгууах эрхзүйн орчин бүрдүүлэхийг УИХ-д, зохион байгуулалтыг Засгийн газарт даалгасан байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ