Үхсэн "загвар өмсөгч"-дийн зураг авах хоббитой зурагчин

Юди Соугийн томруулж авсан шавьжнуудын гэрэл зургуудыг та хараад, түүнийг ховор төрлийн шавьж цуглуулдаг этнологич хүн гэж лавтай бодно.
Үнэндээ 34 настай Соу барилгын материалын дэлгүүрийн эзэн бөгөөд харин шавьжны зураг авах нь түүний хобби юм.
Түүний бүх “загвар өмсөгч” нь Индонез дахь түүний гэрийн арын хашаа юмуу цэцэрлэгээс олджээ.Гэвч энэ нь ямар ч албан тасалгаа юмуу сууцыг чимэглэж болох түүний бүтээлийн чанарыг муутгадаггүй юм.Соу Nikon 105 mn AFf/2D дурантай Nikon D7000 аппарат хэрэглэдэг байна.
Тэр томруулсан зураг авахын тулд Raynox дуран хэрэглэж, заримдаа Photoshop-ооргэрэл зургаа бага зэрэг янзалдаг аж.
Түүний зургууд дахь шавьжнуудын ихээхэн хэсэг ньгэрийн ялаа, хөх түрүү, шар зөгий зэрэг тун их тархмал төрлүүдэд хамаардаг байна.
Эдгээр нь үхсэн шавьжууд бөгөөд учир нь тэдгээрийн зургийг дэргэдээс нь авахад нэлээд хэцүү.Соуинтернэтэднэлээд их нэртэй болсон ч, үүндээ санаа амрах бодолгүй байна.Ирээдүйд тэр ном гаргах бодолтой байгаа ажээ. 










СЭТГЭГДЭЛ БИЧИХ