ДОХ-ын вакцин бүтээсэн монгол эрдэмтэн олон улсад дахин дуулиан дэгдээлээ

Монгол эрдэмтэн Бүрэнбаярын Алдар аюулт өвчин болох элэгний В,С вирусын эсрэг SV-1 хэмээх бүтээгдэхүүнийг 2004 онд гаргажээ. SV-1 хэмээх энэбүтээгдэхүүнийг 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Анагаахын шинжлэх ухаанд маш том нээлт боллоо гэж үзсэн байна. Уг бүтээгдэхүүний үйлдвэр нь одоогоор зөвхөн Тайланд улсад байдаг аж.

Хоёр дахь үйлдвэрийг Монголд барихаар ажиллаж байгаа гэнэ. SV-1 нь сүүлийн 5-7 жилд АНУ, Украйн, Тайланд зэрэг орнуудын эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаагаар өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн болох нь батлагдсан байна. Сүүлийн гурван жилд манайд хавдар судлалын клиникийн туршилтын үр дүн 95 хувьтай гарсан нь ямар бүтээгдэхүүн гэдгээ харуулж байгаа аж. Одоогийн байдлаар албан ёсоор Казкастан, Украйн, Югослав, АНУ, Япон, Германд борлуулж байна.

Цаашид Хятад зэрэг оронд гаргахаар ажиллаж байгаа гэнэ. SV-1 бэлдмэл нь элэгний В,С вирустай өвчтөнд 95 хувь үр дүн үзүүлж байна. SV-1 нь элэгний үйл ажиллагааг хэвийн түвшинд барьж, сүрьеэ, мөөгөнцрийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх гайхалтай үр дүнтэй бэлдмэл юм байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ