Арай жингээс болж хуучин найз хүүхнээ хайна гэж байхгүй биз дээ…

Сайн байцгаана уу. Би 30 гарч яваа жирийн нэгэн монгол бүсгүй. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид суугаад 7 жил болж байна. Асуудал юу вэ гэхээр би саяхан нөхрийгөө хуучин хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ нэтээр хайн хүн амьтнаас асууж сурагласныг олж мэдээд маш их шоконд орлоо.

Тэр нэг гайтай шөнө хүүхэд унтахгүй болохоор сэрээд нөхрийнхөө файсбүүкыг үзтэл тэр хуучин найз хүүхнээ 10 жилийнх нь хүн болох хүнээс хайсан байсан. Бид суухаас өмнө тэр 2 багагүй хугацаанд хамт амьдарсан байна лээ.

Саяхан намайг чи турахгүй бол би өөр хүүхэн хайгаад явчиж мэднэ шүү гэж хэлсэн. Арай жингээс болж хуучин найз хүүхнээ хайна гэж байхгүй биз дээ. Би үнэхээр нөхрөө юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Бодохоор гомдоод байх юм. Манай хүн намайг энэ тухай олж мэдснийг мэдээгүй байгаа…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ