Гадаа талбайд автомашин худалдахыг хориглолоо

Автомашины худалдаа эрхлэгчид гадаа талбайд ил зогсоол ашигладаг. Ялангуяа Вокзалын ойр орчимд 1000 машины зогсоол нэртэй гадаа талбайд автомашинаа байрлуулж худалдан борлуулдаг.

Харин НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ирэх сарын 01-нээс хот дотор ил задгай зогсоол, талбайд автомашин худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гадаа талбайд автомашин худалдан борлуулдаг иргэдэд дээрх шийдвэрийн талаар албан ёсоор танилцуулж, мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ