Жоли, Питтийн хуримын шинэ гэрэл зургууд болон зарим нарийн ширийн зүйлсийн тухайд

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын гэрлэх ёслол шүтэн бишрэгчид болон энэ хосын найз нөхдийн хувьд жинхэнэ бэлэг болжээ.Уг хурим хоёр долоо хоногийн өмнө болсон хэдий ч, энэ ёслолын зарим нарийн ширийн зүйл одоог хүртэл олны сонирхлыг татсаар байна.
Холливудын хамгийн сайхан хосын хурим маш даруухан, жинхэнэ гэр бүлийн шинжтэй болжээ. Жоли-Питт хоёрын хүүхдүүдээс гадна хуримд хүргэний эцэг, эх, ах, эгч, дүү нар, түүнчлэнбэрийн бага дүү байлцсан байна. Анжелинагийн эцэг энэ аз жаргалтай мөчийг охинтойгоо хуваалцаж чадаагүй юм.
Харин Брэд 2007 онд хорт хавдраар нас барсан Анжелинагийн эхийн дурсгалыг хүндэтгэх сонин арга олсон байна. Жүжигчин энэхүү чухал үйл явдлын далд гэрч болгохын тулд Маршелин Бертраны дурсгалд зориулсансийлбэртэй тусгай чулууг ширээний хажууд тавьжээ.
Хүүхдүүдийнх нь хүссэнээр л Брэд, Энжи хоёрын хуримыг хийхээр шийдэж, хүүхдүүд нь ч ёслолын арга хэмжээний гол оролцогч болсныг өрнөдийн хэвлэлд мэдээлж байна. Тэд эцэг, эхийнхээ хуримын тангарагийн үгийг бичихэд туслажээ.
Харин 10 настай Пакс бялуу хийхэд оролцсон гэнэ. “Энэ бол ер бусын үйл явдал байсан, чухамдаа бид наймуулаа гэрлэсэн юм шиг болсон” гэж Анжелина хэлсэн байна.
Гэхдээ хүн бүр хуримд сэтгэл дүүрэн байгаагүй гэцгээж байна. Оёдолчин Луижи Масси хүүхдүүдийг ингэж идэвхтэй оролцуулахыг эсэргүүцэж байжээ.
Донателла Версачегийн зургаар хийсэн хуримын тансаг даашинз дээр хүүхдийн олон зургийг зурахад хүрч байгааг мэдээд тэр ерөөс цухалдсан гэх.
Гэвч түүний бодлыг хэн ч анхаараагүй бөгөөд харин хос энэ санааг маш өвөрмөц гэж үзсэн байна.
“Вивьен, Нокс, за ер нь манай зургаан хүүхэд бүгд маш сайн зураач юм. Бүтээлч авьяасаа үзүүлэх хамгийн сайн зүйл нь миний даашинзаас өөр юу байж болох билээ?” гэж Жоли хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ