Өнөөдөр Чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өнөөдөр эхлэж байна. ДАШТ өнөөдрөөс эхлэн14-нийг хүртэл үргэлжлэх ба манай улсын шигшээ багийн эрэгтэй эмэгтэй 16 бөх барилдах юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаанууд явагдаж оройдоо финалын барилдаануудаар медалийн эзэд тодорно.

Өнөөдрийн эдгээр жингүүдэд манай бөхчүүдээс 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 70 кг-д ОУХМ Батчулууны Анхбаяр, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д ОУХМ Жаргалсайханы Чулуунбат нар барилдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ