Монголын эмэгтэй чөлөөтийн баг жин бүрт медалийн төлөө өрсөлдөнө гэжээ

2014 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болох ДАШТ-ний тухай янз бүрийн мэдээлэл, таамаг гадаадын сайтуудад гарч байна.
Узбекийн бөхийн холбооны сайтад тус улс нь Азербайжан, АНУ, ОХУ, Финлянд, ХБНГУ, Швед зэрэг 12 оронтой улстай өрсөлдөж 2010 онд Москва хотод болсон ФИЛА-гийн их хурлаар ДАШТ явуулах эрх авснаа бахархан дурдаж дэлхийн зуу орчим орны 800 гаруй бөх ирж анх удаа бөхийн төрөл бүрт 8 жинд өрсөлдөнө гэж бичжээ.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны сайтад, өнгөрсөн жил Будапешт хотод болсон ДАШТ-нд багаараа түрүүлсэн японы эмэгтэй баг алтан медалиудын талыг авах, 5 медаль хүртсэн монголын эмэгтэй баг бүх жинд медалийн төлөө өрсөлдөх зорилго тавьж байгаа байх гэж өгүүлжээ.
Оросын бөхийн төрлүүдийн холбооны сайтад, оросын эмэгтэй баг 4 жинд медаль авахын төлөө зүтгэнэ, түрүүлсэн бөхөд 1 сая, үзүүрлэсэн бөхөд 500 мянга, хүрэл медаль авсан бөхөд 300 мянган рублийн шагнал олгох болсноо зарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ