Ч.Улаан сайд буруу шийдвэрээсээ болж торгуулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд Сангийн сайд Ч.Улааныг хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэн 960 мянган төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулсан тухай дурджээ.

Сангийн сайд Ч.Улаан төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгчээ.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул ийнхүү сайд 960 мянган төгрөгийн торгуулийг барагдуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ