Барилгын ажилтан гурван залуу 10 давхраас унаж амиа алдлаа

Хан-Уул дүүргийн III хороо “Хос өргөө” хотхоны хойд талд баригдаж буй “Бо Бэ констрашкн”-ий “River stone-2” барилгын 26-А блокны 10 давхраас барилгын ажил хийж байсан өргүүрийн дүүжин шатнаас гурван залуу унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тэд баригдаж байгаа орон сууцны барилгын гадна талын өнгөлгөөг хийж байсан бөгөөд дүүжин хавтангийн олс тасарч өндрөөс унасан байна. Осол өчигдөр 12.00 цагийн үед гарсан бөгөөд ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ амиа алдаж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ