Дахиад л хүүхдүүд хоолондоо хорджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд дотуур байрны хүүхдүүд оройн хоолондоо хордож, эмнэлэгт хүргэгдсэн явдал өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжран эмнэлгээс гарч, дотуур байрныхаа эмнэлгийн хяналтад шилжсэн байгаа.

Тэгвэл энэ сарын 05-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэцэрлэгийн хүүхдүүд үдийн хоолондоо хордсон хэрэг мөн гарчээ. Таван хүүхдийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдээд гайгүй болжээ. Дээрхи сургууль, цэцэрлэгийн хоол хүнснээс дээжис авч лабораторийн шинжилгээнд өгчихөөд байгаа гэнэ. Ийнхүү эх орны ирээдүй хойч үе болсон хүүхдүүд хоолондоо хордож, эцэг эх болоод сургууль, цэцэрлэгийн захиргаа цаашлаад төрийг түргэн авахуулсан юм.

Эл явдлаас харахад үндэсний аюулгүй байдал алдагдаж, бидний хүүхдүүд хямдхан хоол хүнсээр, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд хооллож байгаа юм биш үү дээ гэсэн хардлага төрж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ