Улс төржилт хурандаа нарын амьдралаар тоглов уу?
Улс төржилт хэрээс хэтэрч цагдаагийн хурандаа нарыг ажлаас нь халаад зогсохгүй цол хэргэмийг нь хурааж авлаа гэх гомдлыг тэдний ар гэрийнхэн болон мөрдөс нэгтэй найз нөхөд нь ярьж байна. Салбарынхаа сайдтай санаа бодол нийлэхгүй ажилласны улмаас өнөөдөр тэд ийнхүү амьдрал, ажил байдлаараа хохироод үлдэж байгаа гэнэ.
Тодруулбал, ЦЕГ-ын дарга тэргүүн комиссар С.Баатаржав тус газрын даргаар томилогдсoныхоо маргааш нь тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга Ариунболд нарыг ёсзүйн алдаа гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг шалтгаанаар ажлаас нь халсан юм.
Уг чанартаа бол алдаа дутагдал гаргаагүй, улс төрчдийн даалгавар, салбарын сайдын тушаалаар тэднийг халсан гэлцэнэ. Х.Тэмүүжин сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулахад тэд гол үүрэг гүйцэтгэж, жүжиг тавьсан нь илэрсэн юм. Ийнхүү улс төрийн бохир жүжигт гар бие оролцсон тэд өдгөө жирийн нэг “хар хүмүүс” болчихоод сууж байгаа аж.
Ер нь цагдаагийн газрын хэлтсийн дарга нарын ярьж буйгаар улс төрийн холбоотой бохир хэрэгт болж өгвөл оролцмооргүй юм. Тухайлбал, хоёр жилийн өмнөх гишүүн Ё.Отгонбаяр, түүний гэргий О.Эрдэнэсолонго нарын хэрэг ч мөн улс төрийн даалгавартай хэрэг байсан юм шүү дээ. Дээрээс лүндэн буулгаж энэ хэргийг ингэ тэг, тэгж мэдээлэл өг гэж үүрэг даалгавар өгдөг байсан нь үнэн шүү дээ.
Бид хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийдэггүй, ямар нэгэн хүний хараа хяналт, шахалтад хэргийн материал энэ тэртэй танилцаж ажилладаг байлаа. Эл байдлаас болж өнөөдөр ямар ч асуудалд орж болохоор нийгэмд амьдарч байна гэх мэдээлэл гадуур тархжээ.
Дашрамд дуулгахад, цолоо хураалгасан цагдаа нарыг АТГ, ТЕГ шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ