Даш Намдаковыг Алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Буриад улсын иргэн, уран барималч Даш Намдаковыг "Алтан гадас" одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэлээ.
Улс хоорондын соёл, урлагийн салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, түүнийг ийнхүү шагнасан байна.
Н.Энхээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ