Өдөрт ганц алим идэхэд, цус харвах эрсдэл 40 хувиар буурдгийг тогтоожээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд 500 мянган хятад хүнийг долоон жилийн турш туршилтад ажиглаад,жимс жимсгэнэ идэх нь цус харвах эрсдлийг 40 хувиар бууруулдгийг илрүүлжээ гэж Medvesti порталд бичсэн байна.

Судалгааны дүнгээс үзвэл, хоолонд нь жимс жимсгэнэ ордоггүй байсан хүмүүс цус харвах юмуу зүрх-судасны системийн бусад эмгэгтэй болох эрсдэл жимс жимсгэнэ тогтмол хэрэглэдэг хүмүүсийнхээс 40 хувиар их байжээ.

Өдөрт ердөө 150 грамм жимс жимсгэнэ идэхэд болно гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Өөрөөр хэлвэл, ашиг тустай бодисууд зүрхэнд туслаж, судасны ханыг бэхжүүлэхэд тал гадил жимс юмуу нэг алим идэхэд хангалттай гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ