Э.Бэхбаяр 5-р байрт шалгарлаа

Чөлөөт бөхийн 2014 оны ДАШТ Узбекстаны нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэлсэн билээ.
Эхний өдрийн барилдаанд зодоглосон Монголын бөхчүүдээс хамгийн амжилттай барилдаж үлдсэн Э.Бэхбаяр /57 кг/ хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусын бөх Владислав Андреевт тун харамсалтайгаар ялагдаж шагналт байранд орсон юм.
Харин 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар барилдсан ч медальд хүрч чадсангүй. Өнөөдөр ДАШТ эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ