Өнөөдөр олон улсын гоо сайхны өдөр

XX зуун гоо сайхны бүтээгдэхүүний салбарт хувьсгалт шинжтэй зуун болсон билээ. Олон улсын гоо зүй, гоо сайхны СИДЕСКО хороо Олон улсын гоо сайхны өдөр (International Beauty Day) бий болгох санаачлага гаргаж, уг өдрийг жил бүр есдүгээр сарын 9-нд тэмдэглэдэг юм.

Олон улсын гоо зүй, гоо сайхны СИДЕСКО хороо нь дэлхийн гоо сайхны эмчилгээний олон улсын гол холбоо бөгөөд 1946 онд Брюссель хотод байгуулагдаж, түүнээс хойш дэлхийд олон мянган эмчээр хүрээгээ тэлжээ.

1955 оноос дэлхийд энэ өдөргоо сайхан, үзэсгэлэн гоо бүхэнд баяр хүргэдэг ньгоо зүйн хийгээд ёс суртахууны таашаал төрүүлдэг юм. Тиймээс олон орон, хотод чухамхүү энэ өдөр гоо бүсгүйн тэмцээн газар сайгүй зохион явуулдаг.

Түүхэнд анхны гоо бүсгүйнтэмцээн 1888 онд Бельгид зохиогдож,“Дэлхийнмисс” анхны тэмцээнд 1951 онд Лондон хотод болж байжээ. Тэр бүр тэмцээнд 90-60-90 гэсэн сонгодог үзүүлэлт бүхий эмэгтэйчүүд оролцдоггүй.

Шүүгчид өвөрмөц гадаад төрхтэй, давтагдашгүй үзүэсгэлэн гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг юм. Энэ өдөр гоо сайханчид, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчид, гоо сайхны мэс засалчид, загварын бизнесийн ажилтнууд болон ажил төрөл нь гоо сайхантай ямар нэгэн байдлаар холбоотой бүх хүнмэргэжлийн баяраа тэмдэглэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ