ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Батыг батлан даалтад гаргалаа

Зам тээврийн сайд А.Гансүхийг олон нитийн сүлжээгээр гүтгэсэн гэх хэргээр жиргээч "Бат инженер" буюу Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс зуун хоногийн баривчлах ялаар оноогоод байгаа билээ.
Тэгвэл тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхээс өгсөн ялыг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан.
Давж заалдах шатны шүүхээс Ц.Батын гомдлыг хэлэлцэж, Ц.Батын хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Ц.Батыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ