Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана

Узбекстаны нийслэл Ташкент хотноо чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болж медалийн эзэд тодрох юм.

ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир 61 кг-ын жинд, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат 74 кг-ын жинд, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 97 кг-ын жинд тус тус барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ