Iphone-той цаг хугацаагаар аялагчийн тухай та сонссон уу

1929 онд хийгдсэн Чарли Чаплины киноны арын дүрсэн дээр гар утсаар ярьж яваа эмэгтэйн дүрс байгааг судлаачид саяхан анзаарч цаг хугацаагаар аялагч хэмээн таамагласан.
Цаг хугацаагаар аялах боломж байдаг эсэх нь одоогийн байдлаар нууц хэвээр боловч Канадын музейд байдаг 1940 оны “Өмнөд форкын гүүрний нээлт”-ийн үйл ажиллагааны үеэр дарсан зурган дээр мөн л өмссөн зүүсэн хувцас, үс зүс нь 1940-өөд оны үеийн хүн гэхэд итгэмээргүй нэгэн залуугийн дүрс буужээ.
Түүний зүүсэн нүдний шил нь гэхэд 2008 оны Ray ban брэндийн загварын шилтэй тун адилхан ба гартаа барьсан зүйл нь iphone байна гэж маш олон хүн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Энэ хүний талаар эрдэмтэд ямар нэгэн таамаг дэвшүүлээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ