Москва Европын холбоог нуман тулгуурт орууллаа

Европын холбоо Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг өргөжүүлэхээр даваа гаригт зөвшин тохирсон ч, Украины энхийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт өгөхийн тулд хэдэн хоногоор хойшлуулжээ.

Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпейн мэдэгдэлд ингэж дурдсан байна. Үнэндээ энэ нь тус улсын ерөнхий сайд Дмитрий Медведевийн хэлснээр дараагийн удаад Оросын нутаг дээгүүр нисэж өнгөрдөг нисэхийн компаниудын нислэгийг хязгаарлана гэсэн үгнээс болгоомжилсон хэрэг хэмээн хэвлэлүүд тайлбарлаж байна.

“Оросын эсрэг хязгаарлалтын нэмэлт багц арга хэмжээг Европын зөвлөлийн баталсан. Энэ нь долдугаар сарын 31-нийхориг арга хэмжээг өргөжүүлсэн юм” гэж Ван Ромпей мэдэгджээ.

Хориг арга хэмжээ нь Украины талаархи Оросын бодлогыг өөрчлүүлэхэд чиглэсэн бөгөөд “ОХУ-ын нутгаас цэрэг, зэвсэг ирж, Оросын зэвсэгт хүчин Украины зүүн нутагт цөмрөн орсныг” буруушаасан наймдугаар сарын 30-ны Европын зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн хориг арга хэмжээ авсан юм” гэж тэр хэлсэн байна.

“Албан ёсны сэтгүүлд нийтлүүлснээр ирэх хэдэн өдөрт хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болно. Ингэх нь гал зогсоох тохиролцоо, энхийн төлөвлөгөөг хэрхэн биелүүлж буйд үнэлэлт өгөх цаг хугацаа олгоно” гэж Ван Ромпей тэмдэглээд, хориг арга хэмжээг “бүхэлд нь юмуузарим талаар” эргэн харахыг үгүйсгээгүй байна.

ЕХ-ны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тохиролцоог сайшааж чадаагүйгтүрүүнд нь даваа гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Шууд батлах дэгийгмөрдөхөд бүх 28 оролцогч орон зөвшөөрөх шаардлагатай юм.Бий болсон нөхцөл байдлыг хэлэлцэхээр элчин сайд нарын яаралтай хуралдаан хийлгэжээ.

Оросын эсрэг дахин багц хориг арга хэмжээ авах дэгийг зогсоосон нь Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн саяхан хийсэн мэдэгдэлтэй холбоотойг үгүйсгэх аргагүй юм. Үүний хариуд ОХУ-ын авч болох хариу арга хэмжээ ямар байж болохыг ерөнхий сайд тайлбарласан юм.

Тухайлбал түүний хэлснээр, дахин хориг арга хэмжээ авсан тохиолдолд Оросын засгийн газар мөн адил хариу барих ажээ.

Тухайлбал оросын нутаг дээгүүр нисч өнгөрөх гадаадын нисэхийн компаниудын нислэгийг хязгаарлаж мэдэх юм.

Британийн “Financial Times” сонины сэтгүүлч Питер Шпигель ЕХ-ны учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, ЕХ-ноос Оросын эсрэг дахин хязгаарлах арга хэмжээ авахыг Финланд улс эсэргүүцэж, хэрвээ Украины зүүн нутагт гал зогсоох горим мөрдөгдвөл, хориг арга хэмжээ авахыг хойшлуулж болохыг тодруулахаар эсрэг санал дэвшүүлснийг мэдээлсэн байна.

Украины зүүн нутагт гал зогсоох горимыг бүхэлдээ мөрдөж байна гэж АНУ үзэж байгаа ажээ. Америкийн төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Женнифер Псакидаваа гарагт ингэж мэдээлснийг хэвлэлд дурдаж байна.

Үүний зэрэгцээ тухайлбал гал зогсоохоор зарласан хэдий ч, Мариуполь хот болон Донецкийн нисэх буудлын хавьд хэд хэдэн будлиан гарсныг Псаки тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ