Хүүхэд даллагч хөшөө худалдаж аваад жирэмсэн эмэгтэйчүүдийн захианд дарагджээ

1994 онд АНУ-ын иргэн Эдвард Муэйр Зааны ясан эрэг улсын жижиг тосгоноос 154 см өндөртэй эрэгтэй, эмэгтэй хөшөө худалдаж авчээ.
Нутгийн бөө шившиж тарнидсан хос хөшөөг бие бие рүү нь харуулж байрлуулах хэрэгтэй, дараа нь эмэгтэй хөшөөнд хүрсэн бүсгүй хүн бүр бие давхар болно гэж худалдагч тайлбарласан гэнэ.
Харин Эдвард ид шидэнд итгэсэнгүй, хөшөөнүүдийг чимэглэлийн зориулалтаар албан өрөөнийхөө үүдэнд байрлуулав. Гэтэл нэг жилийн турш түүнтэй хамт ажиллаж байсан 13 эмэгтэй жирэмсэлжээ. Сонирхолтой нь эмэгтэйчүүд бүгд хөшөөнд хүрч үзсэн байсан байна.
Эдвард хөшөөний увдисыг илрүүлснийхээ дараа хүссэн хүн бүр үзэх боломж олгож Орландо мужийн музейд бэлэглэжээ. Үүнээс хойш Эдвардад хөшөөг нийтийн үзмэр болгосонд талархал илэрхийлсэн 1000 орчим жирэмсэн эмэгтэй захидал илгээжээ. Тэдний дунд хүүхэд олох боломжгүй гэсэн эмчийн оноштой эмэгтэйчүүд ч байсан гэнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ