Скандал: Жүжигчин А.Ганчимэг

Хөөрхөн Ганаагаас Single MOM!

Энэ зуны турш үзэгчдийг догдлуулж их хүлээлт дагуулж байсан “Зүрхээр наадагч” өчигдөр нээлтээ хийлээ. Киноны зохиолыг бичиж гол дүрд нь тоглосон залуухан чадварлаг жүжигчин бүсгүй А.Ганчимэгийг Скандал булан онцоллоо. Түүний амьдрал тэр чигээрээ урлаг бас дахин урлаг.

Оюутан болоод л найруулагчдын хараанд өртлөө:

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дундавьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн. Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг2010 онд төгссөн тэрээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ.

Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм.

Хайрлаж хүндэлж басхүү айж эмээж явдаг ахмад, алдарт жүжигчидтэй нэг тайзан дээр хамт тоглоно гэхээс зүрх нь амаараа гарах шахаж байсан оюутан охин А.Ганчимэг ороод сарын дараа л ээнэгшин дасаж эхэлсэн гэдэг.

Алдартай жүжигчид болон зарим багш нартайгаа хамтран гол болон туслах дүр бүтээж эхэлсэнээр түүний жинхэнэ жүжигчин болох гараа эхэлсэн гэдэг. Драмын театрт орохоосоо өмнө хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглочихсон түүнд тайзны бүтээл мэдээж хэцүү байсан ч түүнд хамгийн их туршлага, мэдлэг олгосон газар Драмын театр хэмээн тэр хэзээд хэлдэг.

Драмын театр баяртай!

Ийнхүү бага цалинтай ч гэлээ Драмын театрын жүжигчин гэж дуудуулж явах нь түүнд сайхан байсан гэдэг. Гэвч залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэхийн тулд “Хувьсал” продакшнтай албан ёсны гэрээ хийж Драмын театраас гарсан. Хоёр жил Драмын театрт ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон А.Ганчимэг арвин туршлагатай, чадварлаг жүжигчин гэх жижигхэн шошготой болчихсон эмэгтэй жүжигчдийн эгнээнд багтаж чадсан гэдэг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ