Хүүхдээ бодоод эхнэртээ дарамтлуулж амьдрахуу, салах уу?

Сайн байна уу намайг Б гэдэг. Би эхнэртэйгээ танилцаад 3 жил болжийно манай эхнэр надаас 4 эгч. Би 22-той та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм. Би эхнэртэйгээ танилцахаас өмнө ээжтэйгээ 2-лаа амьдардаг байсан тийм баян тарган айл биш гэхдээ ээж бид 2 ажил хийгээд хэнээс ч дутахааргүй хүнээс гуйгаад байхааргүй сайхан л байсан. Ээж минь надаас мөнгө өг энэ тэр гэж хэлдэгүй өөрийгөө болгоол явдаг аль болох туслах гээл бид 2-т ямар ч төвөг уддаггүй. Харин манай эхнэр бол өөр баян боломжийн сайхан амьдралтай эцэг эх нь өөрөө ч тэр надтай суухдаа байртай машинтай хувиараа юм ажилуулдаг нэг хүүхэдтэй. Би гэхдээ анх мөнгө төгрөгөнд нь болж суугаагүй хайртай болоод суусан. Одоо бид 2 сая нэг 3 жилийн дараа хүүхэдтэй болжийно.
Одоо би салмаар санагдаад байх боллоо манай эхнэр эд хөрөнгөөрөө далайгаад байх боллоо. Хичнээн эхнэртэй хайртай байгаад салах юм зөндөө болох юм хайргүй болсондоо биш хүний эрхэнд байх шиг зовлон байдаггүй юм байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үгийг одоо л ойлгож байна. Залуу хүн л юм чинь ажил хиймээр санагдах юм. Эхнэртэй хэлэхээр дэмжээд овоо эсэргүүцэхгҮй байдаг тэгээд нэг pub ажилуулахаар болоод эхэллээ. Би ч дуртай тэгээл манай эхнэр оролцохгүй гэчээд дандаа орой болгон яасан юу болсон гээл орлого зарлага шалгаал 10.000, 20.000 төгрөг байхгүй юм нтр аваад хааяа нэг өөртөө зарлага гаргахаар яасан яг гээл.
Тэгээл хэрүүл болохоор чи юу юм тэр газрын чинь босс би гээл хэн ч минийх гээгүй байхад тэгээл дандаа мөнгө байхгүй хэдэн төгрөг аав ээжээс нь зээл нь гэсэн нэртэй өөрийнхөө мөнгөөр хүүхдийнх нь сургуулийн мөнгийн өгнө дээрээс нь янз бүрийн юм гадуур явж байгаад авахаараа мөнгө байхгүй аав ээжээс зээлчий гэх юм. Өөрөө гаргаж өөртөө юм авжийж надад тэгэж ямар шаардлага байна тэнэг хүн байгаа юм шиг мэдээд байхад худлаа тэгэж дандаа ярьдаг. Би уул нь чи мөнгөтэй аав ээж чинь мөнгөтэй надад мөнгө хэрэгтэй байна мөнгө өг гөж нэгч удаа хэлж үзээгүй. Тэгээд яагаад надад тэгэж харьцаад байгаан бол тэгэхээр надад ямар ч ажил хийх хүсэл зорилго байхгүй болчих юм.
Одоо ингээд эргээд харахаар өөртөө хийж бүтээсэн мөнгө төгрөг хураасан зүйлгүй 3, 4 жил болчихлоо ядаж байхад манай эхнэр аймар хардах юмаа. Би нэг ч удаа хуурч нэг ч удаа миний утсанд яанз бүрийн мэссэж хүн нтр залгаж байгаагүй найз нөхдөөсөө хҮртэл холбоогоо тасалж байна. Сүүлдээ яах учираа олохгүй байна хүүхдээ бодоод салж чалахгүй юм. Хүүхдээ өнчин болно гэж бодохоор дотор харлаад салж чадахгүй юм эсвэл нүдээ аниадяваад өгдөг ч юм билүү гэж бодох юм…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ