“Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн шинэ анги гарна

Аль хэдийнэ дөрвөн анги гарчихаад байгаа “Диснэй” кино компанийн шилдэг бүтээл “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ анги хийгдэж эхэлжээ.
Гол дүрд Жонни Депп тоглох ба 2015 оны долдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ хэмээн киноны багийнхан мэдээлжээ.
Эхний ээлжинд киноны найруулагчийг сонгох ажил эхэлсэн ажээ. Өмнөх анги хэдийгээр хангалттай хэмжээний ашиг компанидаа авч ирж чадсан ч кино сонирхогчдын дунд киноны рейтэнгийг нэлээд унагасан. Энэ нь мэдээж хэрэг найруулагч Роб Маршалтай холбоотой гэж үзэж байгаа юм байна.
Тиймээс шинэ ангийн найруулагчаар Ёохам Раннинг, Эспин Сандбег, Роберт Сандерс зэрэг хэд хэдэн найруулагчийн аль нэг нь ажиллаж магадгүй байна.
Н.Энхээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ