ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Ж.Ганбаатар томилогдлоо

Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан С.Баатаржавыг томилсон. С.Баатаржав ЦЕГ-ын даргаар томилогдсоноос хойш тус газрын тэргүүн дэд даргын суудал эзэнгүй байсан.

Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр тушаал гаргаж, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга байсан Ж.Ганбаатар ыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томиллоо.

Ингэснээр Ж.Ганбаатар өнөөдөр тэргүүн дэд комиссор цолоо гардан авсан байна. Харин Ж.Ганбаатарын суудалд Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын дарга байсан Н.Эрдэнэбаатар томилогджээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ