Ж.Батзандан төрсөн өдрөөрөө мод тарьж буян үйлдэв

Ном гаргах, мод тарихыг монголчууд буяны дээд гэдэг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөж буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод таригсдыг оройлон оролцлоо.
Тэрбээр, “Хорин нэгэн Дара эх” гэдэг шиг, 21 мод суулгасан нь учиртай гэх. Түүний хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна. Тэрбээр модоо суулгачихаад “Хүн хөрс, шороон дээр унасан цагаасаа өсөж, торнидог гэдэг үг бий. Үндэстэй бүхэн цэцэглэж, үртэй бүхэн дэлгэрэг” хэмээн ерөөв. Ерөөлөөр болж, ер бусын сайхан мод ургана гэдэгт мод таригсад ч итгэлтэй байлаа.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ